Tranceport ServiceЗам тээвэр
Монгол улсад импортлогдож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнхи хувийг Япон улсад үйлдвэрлэгдсэн авто машин эзэлдэг.
- MissionЗам тээврийн тулгамдаж буй асуудал
- Монгол улсад импортлогдож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнхи хувийг Япон улсад үйлдвэрлэгдсэн авто машин эзэлдэг. Ялангуяа приус маркийн гибрид машин нь эрэлт ихтэй байна. Өнөө үед үйлдвэрлэгдэж байгаа цахилгаан, гибрид Япон авто машинууд нь компьютержсон удирдлагатай болсон.
Компьютержсон удирдлагатай машины техник технологийн үйлчилгээ бүрэн төгс нэвтэрч чадаагүйгээс үйлчилгээний газрууд хангалттай хэмжээнд засвар үйлчилгээг гүйцэтгэж чадахгүй байна. Өргөн уудам нутаг бүхий Монгол орны холын замд тохиолдох авто машины гэмтэл нь амь настай холбогдох эрсдэл өндөр байдаг учраас компьютержсон удирдлага бүхий авто машины засвар үйлчилгээний техник технологийг нэвтрүүлэх нь өнөө үед тулгамдаж буй асуудал юм.
Цахилгаан авто машины хаягдал батерейг боловсруулах систем байхгүй байна. Энэхүү системийг шуурхай шийдвэрлэхгүй бол байгаль экологид учруулах хор уршиг өндөр юм. - Монгол улсын газар нутгийн хэмжээ нь Япон улсыг бодвол 4.5 дахин их, зам тээвэр дэд бүтцийн хөгжил харьцангуй удаан байгаагаас нийслэл хот, бүс нутаг хоорондын иргэний болон бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хөдөлгөөн хангалттай сайн явагдахгүй байна. Иймд хот хоорондын тээвэрт зарцуулагдах хугацаа харьцангуй өндөр байна. Тээвэрлэлтийн системийг сайжруулах шаардлагатай байгаа ч дан ганц газрын тээврээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулах нь хүндрэлтэй.
- ApproachАвто тээврийн хандлага
- Компьютержсон удирдлага бүхий Япон авто машины засвар үйлчилгээний техник технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
Мөн засвар үйлчилгээний техник технологийг сайжруулахын тулд авто машины уралдаан болон мото спортыг дэмжин, дэлгэрүүлэх тал дээр ажиллаж байна. - 2018 онд нээгдэх олон улсын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо агаарын карго болон ачаа тээвэр логистикийн төвийг байгуулах төсөл хэрэгжиж байна.
- GoalЗам тээврийн үйл ажиллагааны гол зорилго
- Монгол улсад компьютержсон удирдлага бүхий автомашины засвар үйлчилгээ, цахилгаан авто машины батерей солих, боловсруулж чадахуйц системийг байгуулах зорилготой байна.
Түүнчлэн, авто машин засвар үйлчилгээний технологийг сайжруулах үүднээс нэмэлт тоноглол болон сайжруулалтын технологийн сургалт явуулах, алсдаа Улаанбаатар хотоос Истанбул хотын хооронд ралли уралдааныг зохион байгуулахаар зорьж байна.
Баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлыг Хойд ба төв Азийн агаарын тээврийн төв цэг болгох, жижиг оврын нисэх онгоц, нисдэг тэргээр холын тээвэр хийх боломж бүхий агаарын тээврийн сүлжээг бий болгоно. Энэхүү агаарын сүлжээ нь түргэний үйлчилгээнд ашиглагдах бөгөөд алслагдсан бүс нутгийн эмнэлэгийн үйлчилгээний асуудлыг давхар шийдэх юм.