Wool & Material

Монгол улс нь нийт хүн амаасаа 10 дахин их буюу 30 сая толгой хоньтой.

  • Хонины ноосон бүтээгдэхүүн
  • Хонины ноосон бүтээгдэхүүн
  • Хонины ноосон бүтээгдэхүүн
Mission
Монгол улс нь нийт хүн амаасаа 10 дахин их буюу 30 сая толгой хоньтой. Арвин их ноосны баялагтай ч боловсруулах технологи байхгүйгээс ноосон болон даавуугаар хийсэн бүтээгдхүүнийг Хятад, Өмнөд солонгос улсаас импортолж байна.
Өнөөг хүртэл Монголчууд ноосыг угаасны дараа түүхий эд хэвээр нь БНХАУ-руу экспортолдог байсан. Гэвч БНХАУ-ын компаниудын худалдан авах үнийн бууралтаас үүдэн хонины ноосны үнэ уналтанд орж экспортлох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн нь дотоодод ноос ноолуурын салбарыг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Approach
Анх хувцас үйлдвэрлэх түүхий эд гаргах талаар төлөвлөн ажилласан ч судалгааны үр дүнд Монгол хонины ноосны ширхэг нь зузаан учраас бөс даавуу хийх боломжгүйг тогтоосон юм. Үүнээс үүдэн барилгын дулаан тусгаарлах материал бүтээхээр шийдвэрлэсэн билээ. Япон улсад асбест ашигласан барилгын материал нь олон сөрөг нөлөөг дагуулсанаас үүдэж байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн барилгын материалын эрэлт нэмэгдсэн. Үүнээс шалтгаалан үндэсний төслийн хэмжээнд хонины ноосон дулаан тусгаарлагч материалыг хөгжүүлэн боловсруулахад 5 жилийн хугацаа зарцууллаа.
Цаашид Монгол хонины үүлдрийг сайжруулан утас ээрэх, улмаар даавуу нэхэж хувцас оёх технологийг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна.

Хонины ноосон бүтээгдэхүүн

Goal
2015 оны 6 сард үйлдвэр ашиглалтанд орж хонины ноосон дулаан тусгаарлах материалын үйлдвэрлэл эхэлсэн. 2016 оноос Япон болон ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Канад зэрэг орнуудад худалдаалах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монгол хонины төрөл үүлдрийг сайжруулан дотооддоо бөс даавуун чиглэлийн хонины ноос гарган авч ээрмэл, нэхмэл, будаг, оёдлын үйлдвэрийг байгуулснаар Монголд ноосон нэхмэлийн үйлдвэрлэлийг байгуулах төслийг эхлүүллээ.
Юуны түрүүнд дотооддоо ерөнхий боловсролын сурагчид, төрийн албан хаагчдийн дүрэмт хувцас, үндэсний дээл зэргийг ноосоор үйлдвэрлэхийг зорилт болгоно.