Medical SupportЭрүүл мэндийн үйлчилгээ
Монгол орны хувьд эмнэлэгийн тоног төхөөрөмж,эмчилгээний чанар хангалтгүй байгаагаас иргэд чанартай найдвартай үйлчилгээг авч чадахгүй байна.
- MissionЭрүүл мэндийн үйлчилгээний тулгамдсан асуудал
- Монгол орны хувьд эмнэлэгийн тоног төхөөрөмж, эмчилгээний чанар хангалтгүй байгаагаас иргэд чанартай найдвартай үйлчилгээг авч чадахгүй байна.
Мөн хөдөө орон нутагт эмч мэргэжилтний хүрэлцээ муутайгаас төрөлт, нярайн эндэгдэл харьцангуй их байгаа нь бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах шаардлагатайг харуулж байна. - Үүнээс гадна социализмын үед вакцинжуулалтын зуу тариурыг дахин ашиглаж байснаас элэгний халдварт өвчин B,C гепатитын вирус тээгч их байдаг ч хангалттай эмчилгээ авч чадахгүйгээс элэгний хатуурал хавдрын хэмжээнд хүрсэн үзүүлэлт нь богино наслалтын нэг шалтгаан болж байна.
- ApproachЭрүүл мэндийн үйлчилгээний хандлага
- Монгол улсад элэгний гепатит болон эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээний ирээдүйн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Япон улсын Анагаах ухааны их сургууль болон эрүүл мэнд, эмчилгээний тоног төхөөрөмжийн байгууллагатай хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, элэгний гепатитын төв байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Эдгээр өвчнийг эмчлэхээс гадна, хүндрэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс эрүүл мэнд оношлогооны төвийг нэвтрүүлэхээр төлөвлөн Япон улсын эмнэлэгүүдтэй хамтран Японруу сайн дурын өвчтөнг хүлээн авах эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна.
Мөн /Эрүүл Иргэн / зорилтот эрүүл мэндийг дэмжих төвийг байгууллахаар төлөвлөж байна.
- GoalЭрүүл мэндийн үйлчилгээний зорилго
- Эрүүл мэндийн төв байгуулагдсанаар иргэн бүр Монгол орондоо өндөр чанартай эрүүл мэндийн үзлэг оношлогоо, эмчилгээг хүлээн авах боломжийг бүрдүүлэхээс гадна хөдөө орон нутгийн алслагдсан бүсүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг нисдэг тэрэг, жижиг оврын онгоцоор хүргэх боломжийг бүрдүүлнэ.
Энэхүү төв нь элэгний гепатитийн вирусын эмчилгээ, интерферон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, судалгааны баазыг багтаасан байх бөгөөд дан ганц Монгол улсаар хязгаарлалгүй дээрхи өвчний асуудалтай Казакстан, Узбекстан, Киргизстан улсуудыг хамран Турк улс хүртэлх Төв азийн нийт бүсийн эрүүл мэндийн төв болгохоор зорьж байна.