Food & Agriculture

Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хуурай хөрсөнд тарих боломжтой хүнсний ногоон нь төмс, лууван, сонгино гэх мэт цөөн төрлөөр хязгаарлагддаг.

  • Хүнс, хөдөө аж ахуй
  • Хүнс, хөдөө аж ахуй
  • Хүнс, хөдөө аж ахуй
Mission
Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хуурай хөрсөнд тарих боломжтой хүнсний ногоон нь төмс, лууван, сонгино гэх зэрэг цөөн төрлөөр хязгаарлагддаг.Монгол хүний өдөр дутам хэрэглэж заншсан хүнс болох мах нь таргалалт, амьдралын хэв маягтай холбоотой өвчин үүсгэж байна.
Түүнээс үүдэн хүн амын дундаж насжилт 58 байгаа нь маш богино наслалт юм. Сүүлийн жилүүдэд хүнсний ногооны хэрэглээ нэмэгдэж байгаа ч БНХАУ-ын импортын ногоо голлож байна.
БНХАУ-аас импортоор авч байгаа хүнсний ногоо нь химийн гаралтай бордоо,хортон шавьжны хоронд бохирдсон байдаг нь Монголын хүн амын эрүүл мэндэд их хэмжээний хохирол учруулж буй томоохон асуудал болж байна.
Өргөн уудам газар нутагтай ч Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын тэн хагас нь суурьшиж хэт их төвлөрлийг үүсгэж байна. Хөдөө орон нутагт ажлын байр хомс байгаа нь голлох шалтгаан хэдий ч уудам газар нутгийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ашиглавал ажлын байр бий болгох боломжтой юм.
Япон улсад хөдөө аж ахуй эрхэлдэг хүн амын тооны бууралтаас шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хувь багасаж байна. Иймээс Япончуудын хүнсний хэрэглээ импортын бүтээгдэхүүнд тулгуурлаж байна.
БНХАУ -ын нийт хүн амын өсөлт болон эдийн засгийн хөгжлийг даган дэлхийн хүнсний хомсдол улам ихсэж байна. Тиймээс Монгол улс Япон улсын хүнсний хэрэгцээг хангах замаар тус улсын хүнсний асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм.
Approach
Япон улсад ид дэлгэрч буй "хүнсний ногооны үйлдвэр"-ийн онцлог нь орчны температурыг тогтмол хэмжээнд тохируулан, хүнсний ногоог химийн бордоо болон хортон шавьжны хор ашиглалгүйгээр тариалах арга юм. Иймд эрс тэс уур амьсгалтай Монгол оронд хүнсний ногоог урт хугацаанд тариалах боломжтой болох юм.
Тиймээс аюулгүй баталгаатай хүнсний ногоог тарьж, нийлүүлэх "хүнсний ногооны үйлдвэр"-ийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Мөн супермаркетын сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран хүнсний ногоог нийт бүс нутгаар түгээхээр ажиллаж байна.
Монгол улсад аюулгүй баталгаатай, амт чанар сайтай Японд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн эрэлттэй байдаг ч нийлүүлэлт бага байдаг. Тиймээс Японд үйлдвэрлэсэн хүнс тэжээлийн бүтээгдэхүүнийг супермаркетын сүлжээгээр борлуулан түгээх ажлыг эхлүүлээд байна.
Монгол орны онгон байгальд ургадаг гайхамшигт чацаргана жимсийг аж ахуйн хүрээнд тариалах тал дээр Монгол улсын засгийн газартай Скай групп холдингс хамтран ажиллаж байна.
Дэлхийн банктай хамтран дулаан тусгаарлах өндөр үзүүлэлт бүхий хүлэмж, Доме хаус /полимероор хийсэн барилга/-ын ашиглан хүлэмжийн тариалалтын технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлснээр хөдөө аж ахуйн салбарыг дэмжинэ.Хөдөө аж ахуй,мал аж ахуйн салбарт тулгуурлан Япон улсруу экспортлох шар буурцаг, чихэр өвс, хонины мах, цөцгий зэргийг үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд малчдын хураасан сүүг тухайн бүсийн жижиг дунд үйлдвэрт боловсруулан цөцгийн тос үйлдвэрлэж Улаанбаатар хотын үйлдвэрт төвлөрүүлэн эцсийн боловсруулалт хийх гэсэн 2 шатлалт төсөл юм.

Хүнс, хөдөө аж ахуй

Goal
Аюулгүй баталгаатай хүнсний ногоогоор Монголын ард түмнийг хангаж дундаж насжилтыг 10 насаар уртасгах нь бидний туйлын хүсэл юм. Гэсэн хэдий ч тариалалтын хүнсний ногооны төрөл зүйл хязгаарлагдмал байна. Тиймээс цаашид хүлэмж болон Доме хаус-ыг нэвтрүүлэн өргөн хүрээнд хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Өргөн уудам газар нутгийг ашиглан хөдөө аж ахуй газар тариалангийн ургацыг боловсруулан дан ганц Монголын дотоодын зах зээлийг хангах бус хүнсний хомсдолд орж буй Япон улсруу экспортлох зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр хөдөө орон нутгийн малчин ард түмэнд ажлын байр болон мөнгөн орлогын эх үүсвэрийг бий болгох юм.