Natural Energy

Монгол оронд төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй бүс нутаг олон байдаг.

  • Байгалийн эрчим хүч
  • Байгалийн эрчим хүч
  • Байгалийн эрчим хүч
Mission
Монгол оронд төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй бүс нутаг олон байдаг. Газар нутгийн 4/5 ийг эзлэж буй хээр талд эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, нийт бүс нутгаар цахилгаан дамжуулах шугамыг байгуулах өртөг зардал, цаг хугацаа, хөдөлмөр их зарцуулагдана. Мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн хувьд түлш ашигладаг цахилгаан үүсгэвэр нь бодит биш юм.
Монгол нь арвин их байгалийн нөөцтэйгээс гадна уудам хээр тал, нар,салхины асар их баялагтай орон юм. Энэхүү асар их хэмжээний нөөц болох нар, салхийг ашиглан сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж чадваас дэлхийн дулаарлын эсрэг авах арга хэмжээнд томоохон үүргийг гүйцэтгэх боломжтой болно.
Монгол орны өвлийн улирал нь хасах 40 градусын хэм хүрдэг. Гэсэн хэдий ч орон сууцны дулаан алдагдал харьцангуй их, нүүрс шатаах халаагуур, цахилгааны асар их хэрэглээ зэрэг нь үр ашиггүй эрчим хүчний зарцуулалтыг үүсгэж байна.
Approach
4 жилийн хугацаанд нарны зайн хураагуур ашиглан эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлсэн. Нүүдэлчдийн “ГЭР” сууцанд нар салхины цахилгаан үүсгүүрийг суурилуулснаар хаана ч цахилгаан үүсгүүрийг ашиглах боломжтой болсон юм.
Бид Монгол орны байгалийн асар их нөөц баялагийг үр ашигтайгаар ашиглан том хэмжээний нар, caлхины цахилгаан станцийг байгуулж байна.
Өргөн уудам газар нутагт оршин байгаа аймаг сумдыг цахилгаанаар хангах зорилгоор жижиг хэмжээний нар, салхины цахилгаан станцыг байгуулж байна.
Түүнээс гадна ахуйн хэрэглээний нарны эрчим хүч үйлдвэрлэх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Орон сууцны дулаан алдагдалтын гүйцэтгэлийг сайжруулах замаар бага эрчим хүчээр тав тухтай орчинг бий болгох техник технологийг нэвтрүүлж байна.

Байгалийн эрчим хүч

Goal
Нүүдлийн гэр сууцад суурилуулсан нар, салхины цахилгаан үүсгүүрээс цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй тал нутагт цэвэр байгалийн нөөцнөөс гарах бие даасан эрчим хүчний системийг байгуулах боломжтой боллоо. Нар, салхины цахилгаан эх үүсвэрээс зай хураагуурт эрчим хүчийг хуримтлуулан гэрэл чийдэн болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэлийг ашиглана. Үүний үр дүнд нүүдэлчин ард түмэн тав тухтай орчинд амьдрах боломжоор бүрэн дүүрэн хангагдах болно.

Монгол орны талд сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрийг байгуулснаар Монгол орноос эхлэн дэлхийн хэмжээнд нүүрс төрөгчийн хийн ялгаралтыг бууруулах үйл хэргийг өрнүүлнэ.Тухайлбал илүүдэл эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглан устөрөгчийн үйлдвэрлэлийг байгуулж, устөрөгчийн ашиглалтанд хувь нэмэр оруулна. Хөдөө орон нутгийн аймаг сумдуудад бие даасан эрчим хүчний хангамжийн системийг нэвтрүүлнэ. Өрхийн хэрэглээнд жижиг оврын нарны цахилгаан үүсгүүрийг нэвтрүүлснээр одоогийн нүүрс ашиглан гаргадаг цахилгаанаас бага оврийн цахилгаан үүсгүүр бүхий нийгмийн шилжилтийг дэмжинэ.

Барилгын дулаан тусгаарлагч өндөр технологийг нэвтрүүлсэнээр эрчим хүчний хэмнэлттэй нийгмийг зорилт болгоно.