City Development

Япон улсаас 4,5 дахин өргөн уудам газар нутагтай Монгол оронд 3сая хүн амьдарч байна.

  • Хотын хөгжил
  • Хотын хөгжил
  • Хотын хөгжил
Mission
Япон улсаас 4,5 дахин өргөн уудам газар нутагтай Монгол оронд 3сая хүн амьдарч байна.
Нийт хүн амын тэн хагас буюу 1,5 сая нь Улаанбаатар хотод хэт төвлөрөн суурьшиж байна. Монголын засгийн газар одоогийн ОХУ тусламжтайгаар 80 орчим жилийн өмнө Улаанбаатар хотыг 600,000 иргэн оршин суухаар төлөвлөн барьсан. Хөдөө орон нутгаас шилжин суурьшигчид ихэвчлэн гэр хороололд суурьшин амьдарч, өвлийн улиралд боловсруулаагүй нүүрс түлсэнээс Улаанбаатар хот хорт утаанд нэрвэгдэж байна.
Хэт төвлөрөлтөөс үүдэн Улаанбаатар хот хөгжихийн хэрээр орон нутгийн хөгжил хоцрогдож байна. Аймаг сум орон нутгуудад засаг захиргаа, ерөнхий боловсролын сургууль байгаа хэдий ч амьдралын нөхцөл, аж үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжөөгүй, зөвхөн нүүдлийн мал аж ахуйт иргэдэд ажлын тогтсон байр байхгүйгээс шалтгаалан шилжилт хөдөлгөөн ихсэж байна.
Иймд Улаанбаатар хотын эмх замбараагүй тэлэлт даамжирч байна.
Approach
Улаанбаатар хотын хөгжил хэт төвлөрч байгаагаас хотын гадна шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажил эхэлсэнтэй холбогдон буудлын ойролцоох бүсд хот хөгжүүлэх шинэ суурьшлын үйл ажиллагаа эхлэж байна.
Ийнхүү шинэ хотын хөгжлийг зөвөөр эхлүүлэхийн тулд 21-р зууны байгаль орчинд ээлтэй шинэ Эко хотыг байгуулахаар зорьж байна. Бид Япон улсын байгаль орчинд суурилсан орчин үеийн загвар шийдлийг санал болгохын тулд загварын оффисыг Монголд байгуулж, Японы дээд зэрэглэлийн загвар зохион бүтээгч архитектурчдын бүтээсэн зураг төслийг үндэслэн шинэ хот байгуулалтын төлөвлөгөөг санал болгож байгаа юм. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд онцгой анхаарч байгаа юм.
Хөдөө орон нутгийн аймаг сумдын тухайд дан ганц сэргээн засварлах төдий бус хүрээлэн буй орчинд анхаарал хандуулж шинэ сум хөтөлбөрт уялдуулж хөгжүүлнэ.

Хотын хөгжил

Goal
Өргөн уудам нутаг дэвсгэртэй монгол орны хөдөө орон нутагт амьдрах иргэдийн орчин нөхцлийг сайжруулах зураг төслийн ажлыг төлөвлөж байна. Хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийг тогтвор суурьшилтай байлгахын тулд мөнгөн орлогын эх үүсвэр болох ажлын байрыг бий болгох юм.
/ дэлгэрэнгүй мэдээллэлийг эндээс > /

Дэлхийн газрын зургаас харахад Монгол улс нь Төв Азийн Зүүн хэсэгт оршдог. Иймд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг 21-р зууны Төв Азийн орчин үеийн хот болгохыг бид зорин ажиллаж байна. Улаанбаатар хотыг ус төрөгчийн эрчим хүчийг ашигласан Эко Хот болгон хөгжүүлэхийг хүсэж байна.