Скай Группын үндэс
Байгаль орчны асуудлын талаарх сонирхлыг татах
Миний бие цахилгаан болон биологийн мэргэжлээр мэргэшсэн. Улмаар ахлах сургууль, их дээд сургуульдаа уулын клубын гишүүн байсан.
Энэхүү нэгдэл нь байгаль орчны чиглэлээр ажиллах шаардлагад хүргэсэн юм.
Би байгаль хамгаалах, байгалийн эрчим хүчийг ашиглан нарны эрчим хүч үйлдвэрлэх, органик хог хаягдлыг биологийн аргаар боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулж ирсэн.
Гэрэл зураг : Маршалын Арлуудын бүгд найрамдах улсын гэрэлтүүлэх үйл ажиллагааны нээлт
"Эрчим хүчний оролтоос гарц хүртэл" уриаг дэвшүүлэв
"Эрчим хүчний оролтоос гарц хүртэл" уриаг дэвшүүлэн нар, салхины эрчим хүч, усан цахилгаан станц, био массын эрчим хүч үйлдвэрлэх талаас ажиллаж, гарц болгон био хүчийг ашиглан түүхий хог хаягдлыг боловсруулах, мал аж ахуйн хог хаягдлаас метан хийг исэлдүүлэх тал дээр ажилласаар ирсэн.
Дараа нь "ус, хүнс, эрчим хүчийг иргэдийн гарт" уриан дор иргэдэд төвлөрсөн, бие даасан эргэх цикл бүхий нийгэм байгуулах асуудал дээр ажилласан
Гэрэл зураг : Монгол орны нүүдэлчдийн бүс нутагт эрчим хүч гаргах салхин сэнсийг суурилуулав
"Эрчим хүчгүй бүс нутгийн төлөөх "2.4 тэрбум иргэдийн гэрэл төсөл"-ийг эхлүүлэв
"2.4 тэрбум иргэдийн гэрэл төсөл" сэдвээр цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй бүс нутгийг байгалийн эрчим хүч ашиглан цахилгаанаар хангах зорилгоор уг ажлыг эхлүүлэн ажилласан.
Бид одоог хүртэл зарим хөгжиж буй орнууд болох /Маршалын арлууд, Монгол,Вьетнам,Шри-Ланка,Энэтхэг,Хятад,ӨмнөдСолонгос, Индонез,Тайланд, Өвөр Монгол, Мали, Нигерь, Бангладеш/ зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тэнд харсан зүйл бол,бүхэлдээ эрчим хүчгүй амьдралын хэв маяг,цахилгаан түгээлтгүй ард түмэн, цахилгааны шугам байдаг хэдий ч цахилгаан түгээгддэггүй тосгодын ард иргэд байсан юм.
Цахилгаан эрчим хүчийг хүссэн хэмжээгээр хязгааргүй хэрэглэдэг бид ийм байдлыг төсөөлж чадахааргүй боловч Дэлхий дээр 2.4 тэрбум хүмүүс ийм нөхцөлд амьдарч байна.
Мөн тэдэнд бид бүгдийн адилаар эрчим хүчийг хязгааргүй ашиглах нөхцөл бүрдэхгүй болов уу. Гэсэн хэдий ч хэрэглээний электрон бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрт тархаж, түүний хэрэглээг тэд мэдэж байгаа юм Эрчим хүчийг ашигладаг болвол одоо байгаагаас илүү тав тухтай, эрүүл ахуйн амьдралыг бий болгох боломжтой. Тэд Япон болон Америкийн аж амьдралын цахилгаанжсан хэв маягийг мэдэхгүй. Мэдэж байсан ч өөрсдөө хэрэглэх боломжтой болно хэмээн төсөөлөхгүй байгаа.
Гэсэн хэдий ч тав тухтай амьдралыг хүсэж байна. 20-р зууны үйлдвэржүүлэлтэд хамрагдаагүй цахилгаан эрчим хүч түгээлтээс хоцрон үлдсэн 2,4 тэрбум хүн байна.
2.4 тэрбум хүн ардын гэрэлт ирээдүй
Хөгжиж буй улс орнууд аж үйлдвэржсэн орнуудыг гүйцэд түрүүлэн 21-р зууны шинэ технологи хөгжсөн байгалийн нийгэм рүү үсрэнгүй хөгжлийг хийнэ.
Тийм дэлхийн бүтээн байгуулалтыг бий болгохын тулд Скай Группын хамт олон Дэлхийн өнцөг булан бүрт орших хөгжиж буй орнуудад ажиллаж байна.
Япон орноос Дэлхийг эргүүлнэ
2.4 тэрбум хүн ардын гэрэлт ирээдүй тун ойрхон байна.